16 настай охины ээж давж заалдана

access_time 2026-01-26 11:03

16 настай охин, 32 настай эмэгтэйн хамт амь насыг хохироосон хэргийн шүүх хурал боллоо. Шүүх хурлаас Х.Дагвадоржид хоёр хүний амь нас хохироосон үндэслэлээр бүх насаар нь хорих ял ногдуулсан. Бусад яллагдагчдын хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Нас барсан охины ээж “Асар их гомдолтой байна. Үхсэн хүн үг хэлдэггүй болохоор гэмт хэрэгтнүүд ял завшиж байна. Давж заалдан эцсээ хүртэл үнэний төлөө явна гэдгээ хэлсэн. Олон нийт цахимд хууль гууль болж гэмт хэрэгтнүүд цагаатахыг үзлээ. Хэрэв өөрт нь хэлэлгүй хар тамхи хэрэглүүлсэн биш бол хүний амь хохироогоод цай уугаад суух ёсгүй. Хар тамхины хуулийг чангатгаж, томчуудын хүүхдүүд ялаас мултраад үлдсэн эсэхэд хариу өгөх ёстой. СУИС-ын оюутнууд нийлж хүчирхийлэл үйлдсэн хэргийг яагаад олон жил хэлэлцэхгүй хэргийг хаасаар байсныг асууж байгаа юм.

Шинэ мэдээ