Автомашин онхолдож 16 тонн дизель түлш асгарсныг аюулгүй болгожээ

access_time 2026-01-17 10:48

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд шатахуун тээврийн ачааны автомашин онхолдсон.Ослын улмаас 16 тонн дизель түлш асгарсан байсныг хамгаалалтад авч, аюулгүй болгожээ. Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид “Beiben North Benz ND-4250” загварын 42 тонн дизель түлш ачсан тээврийн хэрэгслийн ачиж явсан түлшийг өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлэн ачсан. Мөн тохижилт, цэвэрлэгээ хариуцсан “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ-аас асгарсан түлшийг саармагжуулж, хөрс хуулах ажлыг хийж гүйцэтгэжээ.

Шинэ мэдээ