Ахмадууд тэтгэврээ нэмүүлэхээр Ерөнхийлөгчид хандана.

access_time 2026-01-13 10:39

Сонгууль болохоор хадаг сүү барин ахмадуудаа хүндэлдэг улстөрчид сонгууль дуусаад тэднийг мартсан. Тиймээс ч тэтгэврийн 600 мянган төгрөгөөр даралтны эм , сар хүрэхгүй хоолны махаа аваад тэтгэвэр нь дуусдаг. Өдөр тутмын хүнсний хэрэглээгээ ч авч чадахгүй, инфляцийн өсөлтийг дийлэхгүй байхад ахмадуудын тэтгэврийг 60 мянган төгрөгөөр нэмсэн нь яагаад ч амьдралд хүрэхгүй байна. Тиймээс Ерөнхийлөгчид хандан ахмадын тэтгэврийн доод хэмжээг 1,5 саяд хүргэх шаардлага тавина гэдгээ мэдэгдсэн байна. Засгийн газраас ахмадуудын тэтгэврийг нэмэх талаар судалж байгаа гэдгээс өөр хариу өгөхгүй байгаа юм.

Шинэ мэдээ