Шатахуун нөөцлөх сав барихад нь зориулж нэг их наяд 60 тэрбум төгрөгийн зээл олгоно

access_time 2025-12-05 08:07

УИХ-д Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн байна. Энэхүү хуулийн төсөлд нефтийн бүтээгдэхүүн импортлогч компанид шатахуун нөөцлөх сав барихад нь зориулж нэг их наяд 60 тэрбум төгрөгийн зээлийг Монголбанкнаас олгох зохицуулалтыг тусгасан. Энэхүү зохицуулалтыг монгол улсад шатахууны хэрэглээ эрс өссөнтэй холбоотой гэсэн тайлбарыг яамнаас хийсэн. Монголбанкнаас шатахуун импортлогчдод зээлийг зохицуулж өгөх нь зөв үү, яагаад 30 жил шатахууны нөөцийн савгүй бизнесээ эрхэлсээр байсныг иргэд асууж байгаа юм.

Шинэ мэдээ