Шатахууны нөөцийн савыг төрөөр бариулах хүсэлт тавьсан уу?

access_time 2025-12-04 08:01

Шатахууны хомсдол дахин үүссэн.Энэ удаа дизель түлш тасалдснаас зам цэвэрлэх машинууд зогсоход хүрээд байгаа гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж байна. Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд үгсэн хуйвалдаж үнэ нэмээд байна уу үнэхээр татан авалтанд саад учирч байгааг эсэхэд иргэд эргэлзэж эхэлсэн. Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд шатахууны үнийг 500 төгрөгөөр нэмж, нөөцийн савыг төрөөр бариулах хүсэлт тавьсан гэх бор шувуу нисэв. Шатахуун түгээгүүрийн газрууд ч А92 бензин дууссан гэх бичиг харуулаад суудаг болоод удаж байна. Салбар хариуцсан сайд бүх юм болно оо гэж байгаа ч одоо ч шатахуун тасалдсан хэвээр байна.

Шинэ мэдээ