Иргэдийн хувийн мэдээллийг буруугаар ашигласан тохиолдолд хүлээлгэх хуулийн хариуцлагыг чангатгана
Засгийн газраас халдвар, дархлаажуулалтын мэдээлэл цуглуулах явцад “Гэрэгэ” системээр дамжуулан авсан иргэдийн хувийн мэдээллийг бусад зорилгоор ашигласан байж болзошгүй байгаа талаар Хүний эрхийн үндэсний комисст мэдээлэл ирсэн байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын болон ажил горилогчид, уралдаан тэмцээнд оролцогчдын хувийн болон гэр бүлийн мэдээллийг зөвшөөрөлгүй цуглуулах, түгээх зөрчил ихээр гарсан байна. Сүлжээ дэлгүүрүүд үйлчлүүлэгчдийн дүрс, дуу, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цахим орчинд түгээж, хүний нэр төр, алдар хүндэд халдах тохиолдол олширсон.Хувийн мэдээллийг эзнээс нь зөвшөөрөл авч, зөвхөн тухайн зорилгын хүрээнд ашиглах ёстой ч төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд энэ зарчмыг зөрчих явдал түгээмэл байна.Тиймээс ХЭҮК-оос зөвшөөрөлгүй хүний хувийн мэдээлэлд халдсан тохиолдолд төр хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж буруутай этгээдэд хүлээлгэх хуулийн хариуцлагыг чангатгана гэдгээ мэдэгдсэн байна. Өмнө нь цахим орчинд “Монгол фарм” компанийн ажилчид хүний хувийн мэдээлэлд халдсан, дарамталсан, цахим орчинд зүй бус үйлдэл гаргасан мэдээлэл цацагдсан. Хууль хяналтын байгууллага гэм хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг хаасан нь гэдэг. Энэ тохиолдолд тухайн байгууллагын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг нь хасах, ажилчдад нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хүний нэр хүндэд халдсан цахим хуудсуудыг хаах боломжтой байсан. Хууль эрх зохицуулалт дутмагаас гэмт хэрэгтнүүд ял завшаад өнгөрсөн гэдэг. Цахим орчны гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Цахим харилцаа холбоо хөгжлийн яам, харьяа газрууд, хууль хяналтын байгууллагууд шийдвэрлэж чадахгүй удах, хувь хүний мэдээллийг хууль бусаар, буруугаар ашигласан хүмүүст тооцох хариуцлага сулаас гэмт хэрэгтнүүд хуулийн дээр гишгэх болсон. Төр ажлаа хийж чадаагүйгээс хүний эрх зөрчигдөх цаашилбал Монгол улсын үндэсний эрх ашигт нөлөөлөх сөрөг үр дагавар үүсч болзошгүйг төр анхааралдаа авах цаг болсон.Төрийн гурван өндөрлөг асуудалд анхаарал хандуулж , УИХ-ын гишүүд хууль санаачлахгүй бол Монголын иргэдийн мэдээллийг хэн дуртай нь ашигладаг, гэмт хэрэгтнүүдэд хэдэн төгрөгөөр дамжуулдаг луйврын систем тогтох нь. Өмнө нь эмнэлэг, банкнаас иргэдийн мэдээлэл алдагдаж шуугиан тарьж байсан тохиолдол бий.
Шинэ мэдээ
-
Марко Рубио: АНУ Гренландыг худалдаж авах бодолтой байна.
2026-01-13
-
Хятад давхар хэрэглээний бараа бүтээгдэхүүнд хязгаарлалт тавихаа зарлалаа
2026-01-13
-
Ахмадууд тэтгэврээ нэмүүлэхээр Ерөнхийлөгчид хандана.
2026-01-13
-
Компаниа алдагдалтай ажиллуулсан захирлуудад урамшуулал олгожээ
2026-01-13
-
70 сая малыг эмчлэх 1000 малын эмч байгааг сануулжээ
2026-01-13
-
Эмээлт захыг нүүлгэх хүсэлт гаргажээ
2026-01-13
-
Төрийн айлчлал, баллистик пуужин
2026-01-13
-
Иранд 500 хүн нас барж, интернет сүлжээг бүрэн тасалжээ.
2026-01-13
-
Монголчуудад эв хэрэгтэй
2026-01-12
-
Зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд хийнэ
2026-01-12
-
Хоёр өнцөг: Украинд цэрэг байршуулна, байршуулахгүй.
2026-01-12
-
Венесуэлийн Засгийн газраас улс төрийн хоригдлуудыг суллаж эхэлсэн байна.
2026-01-12
-
Хятадын хориг, Япон хариу арга хэмжээ
2026-01-12
-
Филиппинд хогийн цэг нурж, нэг хүн нас барж, 27 хүн сураггүй алга болжээ
2026-01-12
-
Гадаадын иргэдийн тоо 7,4 хувь өссөн байна
2026-01-12
-
Хоёр өнцөг: СТӨ буулгана, буулгахгүй.
2026-01-12
-
АНУ олон улсын 66 байгууллагаас гарна гэдгээ мэдэгдлээ.
2026-01-09
-
ОХУ-аас газрын тос худалдан авдаг орнуудад эдийн засгийн хориг тавина
2026-01-09
-
Тэтгэврийг 50% нэмэхийг ахмадууд шаардаж эхэллээ.
2026-01-09
-
Германы банкинд хулгай орж 30 сая еврогийн эд зүйлс алдагджээ
2026-01-09
-
Үймээний үеэр 50 хүүхэд гэмт этгээдүүдээс зугтаж чаджээ
2026-01-09
-
Төрийн албан хаагчдаа аялалд алдсан эрх баригчид
2026-01-09
-
“Түмэнд нээлттэй хязгаарынхан” компани автобусандаа мэндэлсэн хүүхдэд үнэ төлбөргүй зорчих эрх бэлэглэжээ
2026-01-09
-
Орон байрны хулгайн 305 гэмт хэрэг бүртгэгджээ, болгоомжил
2026-01-09
-
Эрдэнэс Тавантолгойн хувьцааны ноогдол ашгийг энэ жил өгөх боломжгүй.
2026-01-08
-
В.Путин: Дэлхий нийт, Европ, Америк – бидний талд байвал бид хамтдаа мөргөлдөөнийг зогсоох болно” гэжээ.
2026-01-08
-
Энгийн амьдралтай тэрбумтан Уоррен Баффет
2026-01-08
-
Буга агнасан эр шоронд хоригдож, ан агнахыг бүх насаар нь хоригложээ
2026-01-08
-
“Хаана ч хэзээ ч хүрэхгүй галт тэрэг”
2026-01-08
-
Хоёр өнцөг:Цахилгаан хятад машин худалдаж авна, авахгүй.
2026-01-08




