100 гаруй байгууллагын 15000 эмч, ажилтнууд ажил хаяна гэдгээ мэдэгдлээ.

access_time 2025-11-11 10:11

Эрүүл мэндийн салбарын 100 гаруй байгууллагын 15000 эмч, ажилтнууд ажил хаяна гэдгээ мэдэгдлээ. Эмч нар цалингаа 3.5 болгохыг шаардаж байгаа юм. Багш нарын адил төсвөөс хэмнэх боломжуудыг судалснаа танилцуулсан. Эко тур, Хүннү хотын захирагчийн ажлын алба 163 тэрбумаар байр түрээсэлж байна. Гэтэл эмч нар 32 жил ажилласан хэрнээ цалин нь банкны зээлийн босго давахгүй байгааг хэлжээ. ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн ” Эмч нарын цалинг оны эхэнд 30%, аравдугаар сард 50% нэмж, 2027 онд 3,5 саяд хүргэх зорилт тавьж байгаагаа цахимаар танилцуулсан. Эмч ажилчид салбарын сайдаа таван цаг хүлээсэн ч уулзалтад ирээгүй гэдгийг хэлж байгаа юм.

Шинэ мэдээ