Цалин тэтгэвэр нэмэх боломжийн талаар хэн юу хэлэв?

access_time 2025-11-03 10:27

Улстөрчид Оюутолгойтой зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийн ширээний ард суулаа гэсэн. Одоо болтол үр дүн гарахгүй байна. Цалин тэтгэвэр нэмүүлэх иргэдийн шаардлагад санаа тавьсан хэдхэн гишүүд төсвийг танах санал хэлэв. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Төрийн дархан бүтцийн цөөлж 16 яамыг 10 болгож чадвал цалин нэмэх боломжтой гэсэн. Энэ хамгийн боломжит хувилбар албан тушаалын төлөө тулалддаг дарга нарт хол сонсогдсон нь бололтой. Харин УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ” Төсвийн үрэлгэн зарлагыг багасгах юм бол 1,2 их наядыг төсвөөс хэмнэх боломжтойг тооцсон. Тоног төхөөрөмж, барилга байшин, сандал ширээний зардал нь иргэдийн амь нас сурлага, боловсролоос үнэтэй байх ёсгүйг иргэд ч шаардаж байна. Харин эрх баригчид албан тушаалаа булаалдаж баруун зүүнгүй ханцуй дотроо наймаалцаад завгүй байна.

Шинэ мэдээ