30 мянган багшид орон сууц олгох уу?

access_time 2025-10-30 11:01

Улстөрчид тэмээ гэхээр ямаа гэж зүтгэдэг болоод удаж байна. Багш нар цалингаа нэмүүлье гэхээр багш нарыг орон сууцанд хамруулах ажлын хэсгийн УИХ дээр байгуулсан байх юм. Монголын 30 мянган багшид бүгдэд нь үнэгүй орон сууц өгөхгүй хойно, зээлийн орон сууцанд орсон ч цалингаараа төлнө гэдгийг мэдэхгүй байгаа бололтой.Тиймээс багш нар улстөрчид албан тушаалын төлөө улайран тэмцэхээс илүү ард иргэдийн төлөөлөл болсон багш нарынхаа цалинг шийдэх хэрэгтэй байна. Бид хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн байгаа ч улстөрчид шийдвэртэй хариу гаргаж өгөхгүй байна. Төсөв хэлэлцэж байхад асуудлыг шийдвэрлэхгүй бол дараа цалин нэмнэ гэдэг худал болно гэжээ. Эрх баригчдад иргэд итгэхгүй байна.

Шинэ мэдээ