Сангуудын хулгайтай тэмцье

access_time 2025-10-30 10:59

Засгийн газраас Баялагийн хулгайтай тэмцэх ажлын хэсэг байгууллаа.Хулгайтай тэмцэх зөв ч хэрэгжилт байхгүй бол эхлээд ч хэрэггүй. Баялагийн улс төр ,бизнесийн бүлэглэл хийхээс энгийн иргэд хийх боломжгүй. Хулгайтай тэмцээд гучин жил болж байгаа ч иргэдэд 100 мянган төгрөг олгохоос өөр хүндээ хүрэх ажил хийсэнгүй. Олон нийт баялагийн хулгай, нүүрсний хулгай гэж сүртэй зарлахтай зэрэгцэн сангийн хулгайтайгаа тэмцэхгүй юм уу. Энгийн иргэдийн хүүхдийн боломжийг хулгайлж баахан сан байгуулж төсвийн мөнгө идснээ хав дараад өнгөрөх гээгүй байлтай. ЭМД сан, Нийгмийн даатгалын сан, Боловсролын зээлийн сан гээд сангаас их юм Монголд алга. Сангууд бүгд эрх баригчдын хамаарал бүхий этгээд байдаг. Ичих ч үгүй улстөрчид нь сангаас аваад өөрсдөө сурсан, үр хүүхдээ сургасан буцааж төлөх ч үгүй байх юм. Тэдэндээ хариуцлага тооцоод ядарсан ард түмний амьдралдаа нэмэр болговол гоё амлалт хэлдэг улстөрчдийн хэрэг гарах гээд байна.

Шинэ мэдээ