Хугацаа нь дуусахад сар үлдсэн сэтгэцэд нөлөөлөх 1.5 тэрбум төгрөгийн эмийг худалдан авчээ

access_time 2025-10-16 11:19

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж хугацаа нь дуусахад сар үлдсэн сэтгэцэд нөлөөлөх 1.5 тэрбум төгрөгийн эмийг худалдан авсан хууль зөрчсөн үйлдэл илэрсэн. Акталсан бичиг нь олдохгүй байна. Энэ бол сахилга хариуцлага муу байгааг харуулж байна гэдгийг мэдээлсэн. Салбар хариуцсан яам нь хугацаа дуусах дөхсөн эм хилээр орж ирэх гэж байхад нь шалгахгүй алдаа гаргаснаа хэнээр засуулах гээд мэдээлэл хийгээд байгаа нь тодорхойгүй байгаа юм. Эрх барьж буй нам дарга нараа томилсон бол авлига хээл хахуульд холбогдохгүй байх, төрд шахаа хийж, түмний эрүүл мэндээр тоглож болохгүй гэдгийг яагаад сануулаагүй хэрэг вэ. Эцсийн эцэст төрийн хяналт шалгалт ажиллахгүй байгаагаас иргэдийн эрүүл мэнд энэ жишгээр хохирч болзошгүй байгааг энэ мэдээлэл харууллаа гэдгийг олон нийт онцолж байна.

Шинэ мэдээ