Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

access_time 2025-10-15 10:28

Аравдугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянхонгорын хойд хэсэг, Архангай, Өвөрхангайн нутгаар, 16-ны өдөр Өвөрхангай, Төв, Хэнтий, Говьсүмбэр, Дундговь аймгийн нутгаар ахиухан хэмжээний цас орно. Дундговь, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатарын нутаг, Өвөрхангай, Өмнөговийн зүүн, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Аравдугаар сарын 15-нд баруун аймгуудын нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.

Шинэ мэдээ