Аж ахуйн нэгжүүд хүнд металл ялгаруулдаг тос шатаавал үйл ажиллагааг нь зогсооно

access_time 2025-10-13 10:34

Улаанбаатар хотод шахмал түлшийг зөвхөн айл өрхөд нийлүүлдэг. Харин аж ахуйн нэгжүүд “Тавантолгой түлш” компанитай гэрээлж, шигшсэн мидлинг түлш авдаг. Өмнө нь “Энержи Ресурс” компани үнэгүй нийлүүлдэг байсан бөгөөд одоо нэг тонн түлш үйлдвэрлэх өртөг 600 мянган төгрөгт хүрсэн. Тиймээс ААН-үүд нэг тонныг 250 мянган төгрөгөөр гэрээ байгуулан авах боломжтой. Аж ахуйн нэгжүүд аж ахуйн нэгжүүд хэрэглэсэн тос зэрэг хүнд металл ялгаруулдаг зүйл шатаасан зөрчил гаргадаг. Цаашид дээрх зөрчил давтагдвал үйл ажиллагааг нь зогсооно гэдгийг албаныхан анхааруулсан байна.

Шинэ мэдээ