Лаг шатаах үйлдвэр барина.

access_time 2025-10-08 10:01

Нийслэлийн иргэд төв цэвэрлэхийн бохирын үнэрт хордсоор ирсэн. Энэхүү үнэрийг дарах “Лаг хатааж шатаах үйлдвэр”-ийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд барина. Хоногт дунджаар 250 метр куб лаг боловсруулж, 238 тонн лаг шатаах хүчин чадалтай байх юм. Тус үйлдвэр нь жилд 843.200 метр куб лагийг дахин боловсруулж, шатаалтын явцад гарсан утаа, хий зэргийг өндөр технологийн агаар цэвэршүүлэх системээр шүүнэ. Тус төслийн ТЭЗҮ-ийн магадлангийн дүгнэлт гарч, тендер зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Шинэ мэдээ