Гар утас зарна гэх зэрээр очоод дээрэмдүүлжээ

access_time 2025-10-08 09:59

Цахим орчинд “I pad air 4, I Phone 16 promax загварын гар утас зарна” гэх зарын дагуу очсон иргэнийг 26-28 насны бүлэг 5 этгээд автомашинд суулган хутга тулган дээрэмдсэн байж болзошгүй хэргийг илрүүлсэн байна.
Шалгалтаар сэжигтэй этгээдүүд нь энэ оны 9, 10 дугаар сард Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт 4 удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоон мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоожээ.

Шинэ мэдээ