ДЦС-3-ын засварын ажил эхэлж он гарахаас өмнө хоёр ажлыг хийнэ

access_time 2025-10-02 10:59

Цахилгаан дулааны үнэ нэмэгдсэн ч иргэд өвөл гал алдах эрсдэл дунд амьдарч байна. Дулааны цахилгаан станц 3-т гал гарч засвар хийх зайлшгүй шаардлага үүссэн. Засварын ажилд улсын төсвөөс 105 тэрбум төгрөг гаргахаар төсөвлөсөн байна. Эхний ээлжинд тус станцын тоног төхөөрөмжийн 30 хувийг шинэчилнэ.Энэхүү 5 багц ажлаас 2-ыг нь он гарахаас өмнө хийнэ. Өвлийн ид ачааллын үед цахилгааны ачаалал эрс нэмэгдэхгүй бол хязгаарлалт хийхгүй. Харин нэмэгдсэн тохиолдолд эрсдэл үүснэ гэдгийг салбарынхан онцолсон байна. Энэ нь иргэдэд бороо орж ч магадгүй. Орохгүй ч байж магадгүй. Орвол дээрээс орно гэдэгтэй адил сонсогдож байгаа юм

Шинэ мэдээ