Самарт явсан эрэгтэй амиа алджээ

access_time 2025-10-01 09:38

Хушны самрыг 10 дугаар сарын 20-ноос түүх боломжтой. Гэтэл иргэд самрын болц гүйцээгүй байхад самар түүхээр ойд явж байгаад амиа алдах, төөрөх тохиолдол гарч байна. Төв аймгийн Мөнгөнморьт суманд нэг эрэгтэй самарт явж байгаад амиа алдсан. Хөвсгөл аймагт төөрсөн эмэгтэйг хайж байгаа ч олоогүй байна. Самар явж буй иргэдийг орон нутгийн захиргаа бүртгэлжүүлж эрсдлээс хамгаалах, хамт явсан хүмүүс нь нэгнээ ганцааранг нь үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөсөн байна.

Шинэ мэдээ