Хөвсгөлд 46 настай, эмэгтэйг эрэн хайж байна.

access_time 2025-09-26 10:04

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн Дуургын нуруу гэдэг газарт Тосонцэнгэл сумын харьяат дөрвөн хүн самар түүсэн. 2025 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 15.00-16.00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо нэг км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн. Хамт явсан хүмүүс самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байна.Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчид, Тосонцэнгэл сумын Мэргэжлийн анги, Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн 46 настай, эмэгтэйг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байна.

Шинэ мэдээ