100 мянган төгрөгийн үнэтэй ухаалаг угаар мэдрэгчийг айлуудад тараана

access_time 2025-09-25 11:07

Галлагааны улирал эхлэснээс хойш 80 иргэн угаат хордсон гэх дуудлага бүртгэгдсэн байна. Тиймээс айл өрхүүдэд 100 мянган төгрөгийн үнэтэй ухаалаг угаар мэдрэгчийг тарааж, нэгдсэн системээр хянахаар болжээ. Нийт 6,5 тэрбум төгрөгийн үнэтэй утаа мэдрэгчийг тарааж, нүүрс түлж байгаа 172 мянган айлыг нүүрсний хэрэглээг хянана. Угаар мэдрэгчээс мэдээлэл ирэнгүүт 5-7 минут дотор шуурхай хариу арга хэмжээ авч баг шууд тухайн айлд очно. Мөн 5000 айлыг газ руу шилжүүлж, 5000 айлыг дулаална гэжээ.

Шинэ мэдээ