Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэх шаардлага тавьж төрийн ордны гадна жагслаа

access_time 2025-09-11 08:05

Ахмадууд бага тэтгэврийн доод хэмжээг нэмэх шаардлага тавьж төрийн ордны гадна жагссан. Инфляци 14%-д хүрсэн байхад ахмадын тэтгэвэр 600 мянган төгрөг байгаа нь амьдралд хүрэхгүй байна гэдгийг онцолсон. Бага тэтгэврийг нэмэх, 2026 оны төсөвт туссан ахмадын тэтгэврийн нэмэгдлийн 6%-ийг 10 хувь болгохыг шаардаж байгаа юм. Тэтгэврийн нэмэлтэд зарцуулах төгрөгийг төсвөөс гаргах бүрэн боломжтой гэж үзэж байгаа аж.

Шинэ мэдээ