“Баар, цэнгээний газар”-т хяналт шалгалт зохион байгууллаа.

access_time 2025-07-28 09:39

“Баар, цэнгээний газар”-т цагдаагийн байгууллагаас нэгдсэн хяналт шалгалтын ажиллагааг зохион байгууллаа. Монгол улсын 11 иргэн, Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын 2, Украйн улсын 1 иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байсныг тогтоосон.
Мөн 2 этгээдээс 1.1 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Шинэ мэдээ