Үерийн ус зайлуулах шүүрт худгаа цэвэрлээгүйгээс Таван шар бүхэлдээ усанд автлаа. Бөглөрсөн сувгаар хоосон далан руу дусал ч ус орсонгүй.
Улаанбаатарчууд өвөл болохоор утаандаа хордоод зун болохоор Төв цэвэрлэхийн үнэр, үерийн усанд живж амьдарч байна. Бямба гаригт орсон бороо Таван шарыг бүхэлд нь усанд автуулав.Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны Мираж зочид буудлын урд талын ус зайлуулах шүүрт худгийг огт цэвэрлээгүйгээс Таван шарын авто зам, явган зам нь хүртэл усанд автаж иргэд өвдөг тулсан үерийн усаар гарч чадахгүй аянга, бороонд цохиулан хэдэн цаг зогслоо. Ахмад настнуудын үе мөчний өвчнийг лав үерийн ус сэдрээсэн байх. Жилд нэг удаа хэл амтай цэвэрлэдэг шүүрт худгийг цэвэрлэсэн байсан бол үерийн ус хоёр тийш далан руу салаалан орох боломжтой байсан ч ус олон жолоочийн машиныг эвдэж , иргэдийг шүлс, хог холилдсон үерийн усанд алхахад хүргэв. Замдаа тарсан хог бүхнийг хамсан ус нян бактерийн гаралтай өвчин үүсгэвэл ажлаа хийдэггүй дарга нар ямар хариуцлага хүлээх бол. Дусал ч ус ороогүй далан хоосон байхад төв замаас гарсан ус явган хүний замыг бүрэн эвдсэн. Угаасаа ч брожур нь эвдэрсэн, явган хүний зам нь талын нэг тарсан газар байсан. Ажлаа хийдэггүй дарга нар үнэнээ хэлээд бороо орсон үед зам дагуу завь тавибал ард иргэдэд хүрсэн ажил болох гээд байна. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр ажил хариуцсан дарга нар борооны дараа утас барин ажлаа хийж байгаа дүр эсгэв. Утас барьж алхахаар борооны улиралд төв замынхаа шүүрт худгийг сард нэг удаа шөнийн цагаар машин бага байхад цэвэрлэх төлөвлөгөө гаргаад ажлаа хийх хэрэгтэй байна. Та бүхний инженерийн шугам сүлжээ хуучирсан, өмнө тавигдсан замууд борооны ус зайлуулах шугамгүй, засаж байна гэх тайлбарыг ард иргэд олон удаа сонссон. Байгаа шүүрт худгийг цэвэрлэж чадахгүй хүмүүс ажил хийсэн дүр эсгэхээр ард иргэд яаж хүлээж авах вэ? Цахим хуудсуудаар нэг та нарын ажилд дүр тавьсан бичлэг цацагдсан.
Мөн Тесо компанийн урд талд өнгөрсөн жил зам тавихдаа брожурыг нь авснаас шинэ тавсан чулуун зам усанд автаж бүрэн эвдэрсэн. Нэг ажил хийх гэж нөгөөг нь сүйтгэхээ боль. Ядаж төв замын брожурыг нь авсан юм бол цемэнтээр өндөрлөгөө хийдэг юм уу хурд сааруулагч тавьж шинэ замаа усанд эвдэхгүй байхаа мэддэг байх хэрэгтэй байна. Мэргэжлийн хүмүүс зам тавьдаг. Хаана тэр эвдэрсэн зам чинь байна гээд байгаа дарга нар өрөөнөөсөө гарч хараад, хариуцсан компаниар нь ажлаа хийлгэ. Хотын төвийн явган хүний бүтэн замыг дахин дахин өргөсгөөд баахан хавтан гарсан. Тэр хавтангаараа эвдэрсэн замуудаа нөхчих. 30 жилийн настай явган хүний замыг тань ажлаа хийхгүй бол үерийн ус гурван жилд л эвдэнэ. Дарга нарын явдаг замыг яаж гоё харагдуулах вэ гэж жил бүр засаж байхаар иргэд их зорчдог замуудаа засах хэрэгтэй байна. Ухаалаг дарга нарын буянаар иргэд зутруу л амьдарч байна даа.
Шинэ мэдээ
-
Венесуэл улс 5000 зенитийн пуужин байрлуулжээ
2025-11-07
-
AUKUS шумбагч онгоцны флотын засвар үйлчилгээний төв барина
2025-11-07
-
Хөгжилтэй муур охиныг сурталчилгаандаа тоглуулав.
2025-11-07
-
Иргэд “Малчдын мах худалдаалах цэг” -үүдийг бүх дүүрэгт байгуулахыг хүсчээ
2025-11-07
-
Зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсч болзошгүйг анхааруулж байна.
2025-11-07
-
Халамжийн тэтгэвэр олгох хуваарь
2025-11-07
-
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг дахин хэлэлцэнэ.
2025-11-07
-
Монголын тэшүүрийн холбооны төсвийг ил болгохыг шаарджээ.
2025-11-07
-
АНУ, Хятадын татварыг 10%-иар бууруулжээ
2025-11-06
-
Иран баллистик пуужингийн хөтөлбөрөө сэргээх ажлыг эрчимжүүлж байна гэжээ
2025-11-06
-
Цагаачлалын эсрэг жагсаалд оролцогсод Италийн загварын брэндийн хувцсыг өмссөн байжээ.
2025-11-06
-
ЭМДС-аас 240.000 иргэнд хуурамч даатгал хийж мөнгө завшжээ
2025-11-06
-
“Эрдэнэс таван толгой” компанийн 581 гэрээг нууцаас гаргажээ
2025-11-06
-
УИХ тарах нөхцөл байдал үүсч болзошгүйг анхаарууллаа
2025-11-06
-
Цэцийн шийдвэрийн зөрчлийн, зөрчил
2025-11-06
-
Гарал үүсэл нь тодорхойгүй өндөг зарж байсныг устгажээ.
2025-11-06
-
Канадын Ерөнхий сайд Марк Карни Трамптай тарифын талаар хэлэлцэнэ.
2025-11-05
-
Палестин улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрснөө зарлалаа.
2025-11-05
-
Цагдаа буудаад зугтжээ
2025-11-05
-
УИХ-ын гишүүдэд гурван сарын тэтгэмж олгох уу?
2025-11-05
-
Сан-Франциско-Энэтхэг чиглэлийн онгоц техникийн саатлын улмаас МУ-д газардлаа
2025-11-05
-
Хогоо тушаагаад их хэмжээний хог тээвэрлүүлэх захиалга өгч болно
2025-11-05
-
Чингис хаан банкны хөрөнгийг худалдан борлуулах дуудлага зохион байгуулна
2025-11-05
-
Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барина
2025-11-05
-
Нисгэгчгүй онгоцууд олон удаа нэвтэрсэн тул дахин цэргийн байршуулалт хийнэ гэжээ
2025-11-04
-
Танзанийн иргэд эсэргүүцлийн жагсаал хийлээ
2025-11-04
-
Хар салхи болж Карибын тэнгист аврах ажиллагаа үргэлжилж байна
2025-11-04
-
Бараа бүтээгдэхүүний үнэ 65% өсч, инфляци 13.6 хүрсэн байна.
2025-11-04
-
Энэ онд төрийн байгууллагууд 1,2 тэрбумын үнэ бүхий 36 ширхэг автомашин худалдан авчээ
2025-11-04
-
Багш нарын дундаж цалин 2,8 сая хүрч хичээл орохоор боллоо.
2025-11-04




