Морьт харвааны сургуульд гурван хүн зургаан морь бэлэглэжээ.

access_time 2025-06-16 08:05

Олон улсын морьт харвааны уралдаанд бэлтгэж байсан Морьт харваа, намнаа хэмээх өв соёлыг түгээн дэлгэрүүлэх тусгай сургуулийн 18 морьдыг Жаргалантын амнаас хулгайлж, бүгдийг нь төхөөрсөн хэрэг гарсан. Морьдын байршил тогтоогч GPS төхөөрөмжийг авч хаясан байсан ч цагдаагийнхан гурав хоногийн дараа 18-29 насны зургаан залууг баривчилж шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Тус сургуулийн сурагчид дээрх хэрэгт оролцсон байж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдсон. Сургуулийн багшид одоогоор гурван хүн зургаан морь бэлэглэсэн. Морьдыг сургахад цаг хугацаа их шаарддаг аж.

Шинэ мэдээ