Хүүхэд моринд өшиглүүлэн хүнд гэмтсэн байна, болгоомжил

access_time 2025-05-01 12:38

Сүхбаатар аймагт хоёр настай эрэгтэй хүүхэд гадаа тоглож байхдаа моринд өшиглүүлсэн байна. Толгойндоо 4 оёдол тавиулан хүнд гэмтсэн байна. Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Шинэ мэдээ