Машин ачилтыг цахимаар хянадаг

access_time 2025-04-07 10:45

“Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо”-нд албан ёсны зөвшөөрөлтэй 14 ачигч автомашины компани бүртгэлтэй байдаг. Машин ачилтын журамд иргэдийн автомашиныг цагдаагийн албан хаагчийн зөвшөөрлөөр ачна гэж тусгасан. Тухайн автомашины орчин, нөхцөл байдлыг цахимаар хянан шийдвэрлээд торгох, ачих эсэхийг шийднэ. Зөвшөөрлийг олгосны дараа тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх юм. Зөөж шилжүүлэхийн өмнө чанга яригчаар гурван удаа зарлана. Тээврийн хэрэгслийн урд талын шилэнд байгаа утасны дугаар руу мессеж бичих аж.

Шинэ мэдээ