Хүүхдүүдийн сэтгэлзүйг гэмтээж болохгүй
Осолд орсон охины минь тархи үхэжсэн амьдрах боломжгүй байсан тул элэг, бөөрийг нь өвчтэй хүмүүст тус болж амьдрал бэлэглэх гэсэндээ хандивлаж донор болгохыг зөвшөөрсөн. Гэтэл охиноо гаргах гээд авах үед хөлийн шөрмөс, бусад ясыг нь авсан байсныг мэдсэн. Тиймээс охиныхоо гурван хүүхдийг хөтлөөд хэвлэлийн хурал хийж байна хэмээн нэгэн ээж уйлсаар ярьсан. Түүнийг охиноо зарсан, П.Батчулуун эмчээс мөнгө шантаачилж байна гэх мэдээллүүд цацагдаж, цахимаар өдөр бүр хараах болсон байна. Тэрбээр миний охин 10 хүнд тусалсан. Гэтэл ингэж харлуулж байгааг ойлгохгүй байна гэдгийг онцолжээ. Гэр бүлийн гишүүдийн зөвшөөрсөн элэг, бөөрөөс өөр эрхтэн авсан бол буруутай хүмүүс хариуцлага хүлээх л ёстой. Амиа алдсан охины гурван хүүхэд ээжийнх эрхтнийг авсан талаарх зүй зохисгүй мэдээлүүдийг хараад сэтгэлзүйн хувьд асар хүнд дарамтад орж байгааг яагаад холбогдох байгууллагууд анхаарахгүй, хэрэгт хөндлөнгөөс орж буй хүмүүст хариуцлага тооцохгүй байгаа юм бол. Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд арга ядсан эмээ нь ач нараа дагуулаад хэвлэлийн бага хурал хийж ярих хүртэл юу хийж суусан нь тодорхойгүй байна. Иргэд нийгмийн зэрлэгшил сэтгэлзүйн харгислал хэрээс хэтэрч байна. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар хүнд ноцтой хэргүүдийг эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлээд үндсэн ажлаа хийх хэрэгтэй. Цахимаар гомдол явуулсан ч хариу өгдөггүй. Цахим ертөнцийн хакер, дээрэлхэлт, гадуурхал, хараал зүхэл, тролл багууд дийлдэхгүй болсон байна. Эсвэл прокуророын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээгээд ажил үүргийн хуваарилалтыг ахин хийх хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа юм. Цахимд дэвшил гарсан гэж дарга нар мэдээлэл хийж, хиймэл л оюун ухаан ярьж суухаар ядарсан иргэддээ ядаж тусалдаг болох хэрэгтэй байна.
Шинэ мэдээ
-
Кремль ирэх сард гурван талт энхийн хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд бэлэн
2026-10-26
-
Төрийн байгууллагууд өндөр түрээс төлж байр түрээслэхийг хориглоно.
2026-10-26
-
Шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлнэ
2026-10-26
-
Ерөнхийлөгчийн сонгуулийн далд марафон
2026-10-26
-
Сонгууль болгоны өмнөх шагналын хур
2026-10-26
-
Финланд улс Украинд 300 сая еврогийн тусламж үзүүлжээ
2026-10-26
-
Баруун эргийн хорооллыг нураав
2026-10-26
-
Аляска мужийн Сенатын сонгуулийн дүнг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ
2026-10-26
-
Л.Гантөмөр: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох тогтоолын төсөл боловсруулна
2026-10-23
-
Трампын импичмент
2026-10-23
-
Улсын сургууль цэцэрлэгийн барилгыг 3-4 жил он дамжуулж төсвийг нь нэмж барьж байна
2026-10-23
-
ТӨХК-ийн захирал байгууллагаа ашигтай ажиллуулсан бол үр дүнгийн урамшуулал олгоно.
2026-10-23
-
Суурьшлийн бүсэд баавгай орж ирсэн 810 гаруй дуудлага бүртгэгджээ
2026-10-23
-
Бразилид жин хасах эмийн хар зах зээл цэцэглэн хөгжиж байна.
2026-10-23
-
Их Британийн зэрлэг амьтны хүрээлэнд барны хашаа руу орсон эрэгтэй амиа алджээ
2026-10-23
-
Хөдөлгөөнтэй ажил эрүүл мэндэд нэн сайн
2026-10-23
-
Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн хүүд шалгалт хийж өндөр байгааг тогтоожээ
2026-10-22
-
Солонго 1,2 орон сууцны түрээслэх үнийг 700 мянган төгрөгөөр тогтоожээ
2026-10-22
-
Орон сууцны барилгын ажил 50%-хүрээгүй бол захиалга авахыг хориглоно
2026-10-22
-
ОНТРЭ компанийн сайн дураар шилжүүлсэн мөнгийг оны өмнө татварын өрөнд суутгана
2026-10-22
-
Бразилын сонгууль хоёр дахь шат руу шилжлээ
2026-10-22
-
Кэти Закариаг дахин зочлохыг урьжээ
2026-10-22
-
Нетаньяхугийн анхааруулга
2026-10-22
-
Qantas компанийн онгоцыг ашиглалтаас түр гаргажээ
2026-10-21
-
О.Батнайрамдал: Монгол улсын хүртэх ногдол ашиг 6 их наяд хүрэх боломжтой.
2026-10-21
-
Трамп: АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргасан
2026-10-21
-
Тусгаар тогтнох талаар дахин бүх нийтийн санал асуулга явуулна.
2026-10-21
-
Загварын салбарынханд Энэтхэгийг сурталчилна
2026-10-21
-
Зээлийн эргэн төлөлт иргэдийн нуруун дээр ирэх ёсгүй
2026-10-21
-
100 квт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнууудыг шинэчилжэ
2026-10-21




