“Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

access_time 2025-02-14 12:33

“Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг 2025 оны 02 дугаар сарын 16-наас 22-ны өдрүүдэд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулна. Фестивалийн үеэр “Мазаалай” Олон улсын цас мөсний наадмын 10 гаруй улс орны шилдэг 28 оролцогчдын нарийн хийцлэл бүхий мөсөн сийлбэрийг толилуулна. Мөн сар шинийн баярын уламжлал, онцлог, идээ ундаа, хувцас хэрэглэл, нүүдлийн ахуйтай холбоотой өдөр тутмын амьдралын ёс заншил, зан үйл, хэв маягийг илэрхийлэх үзүүлэх тоглолт болж, олон арга хэмжээнүүдийг өртөөчлөн зохион байгуулна.
Фестивальд очсоноор:

  • “Шинэлэх ёс” өргөө;
  • “Цагаан сар” өргөө;
  • “Түүхэн хөгжим” өргөө;
  • “Ёслол, хүндэтгэлийн зоог” уламжлалт идээ ундааны өргөө;
  • “Язгуур урлаг”-ийн өргөө;
  • “Хувцас, эдлэл хэрэглэл”-ийн өргөө;
  • “Тэмээн жин” өртөө;
  • “Цаатан” өртөө;
  • “Эрдэнэт сүрэг” өртөө;
  • “Халх”, “Казах”, “Буриад” өргөө;
  • “Монгол банхар, тайга, анч нохой, Шувуучлахуй” өртөөгөөр зочлох боломжтой.

Шинэ мэдээ