Сар шинийн баярын ууц, өвчүү хулгайлсан хэргүүд гарч эхэлжээ

access_time 2025-02-13 12:26

Сар шинийн баярын ууц, өвчүү хулгайлсан хэргүүд гарч эхэлжээ. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинд хулгайч орж 1 хонины ууц, 2 ширхэг мөнгөн аяга хулгайлсан байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас иргэдийг сар шинийн баяртаа зориулан бэлтгэсэн ууц, эд зүйлсийнхээ хадгалалт, хамгаалалтыг сайжруулан цоож түгжээг нь шалгахыг зөвлөж байна.

Шинэ мэдээ