Ипотекийн зээлийг 60 метр квадрат байранд 6 хувиар тооцон олгоно.

access_time 2025-02-07 10:56

Дундаж орлоготой иргэдийг орон сууцаар хангах, хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд ипотекийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн орон сууцны талбай болон жилийн хүүгийн хэмжээнд тавигдах шалгуурыг гаргажээ. Энэхүү шалгуурт орон сууцны 60 метр квадрат хүртэлх байранд 6 хувь, 61-80 хүртэлх метр кватрат байранд ипотекийн зээлийг 8 хувь байхаар журамд өөрчлөлт оруулсан байна. Цаашид ипотекийн хөнгөлөлттэй зээлийг 40 хүртэлх метр квадратад 4 хувь, 80-100 хүртэлх метр квадратад 10 хувь гэх зарчмаар зээлийг иргэдийн орлогын ялгаатай нөхцөл байдалд тохируулан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна

Шинэ мэдээ