Улстөрчдийн шахааг бус эрдэмтдийн утаагүй түлшний үйлдвэрийг барья

access_time 2024-12-20 10:04


Шахмал түлш тойрсон дуулиан үргэлжилсээр байна. УИХ-ын гишүүд, нийслэлийн төлөөлөгч нар нь шахмал түлшний үйлдвэрт ажиллан шалгалт хийж, төрөөс үндэсний хороо байгуулан, ажлын хэсэг гаргав. Харин шахмал түлшний үйлдвэрт ажиллаж байсан ажилтан барьцуулагч бодисны оронд гурил хэрэглэдэг гэсэн нь олныг гайхшруулав. Шахааны улстөрчид нүүрс хотод орж ирсэн хяналт шалгалт дутуу байснаас болсон, ажлын хэсгүүд шалган дугуй шатаасан хэрэг илрүүлсэн гэсэн нь иргэдийн инээдийг барж байна. Зуух, янданг сольж, утаагүй төхөөрөмжийг тараасан ч агаарын бохирдол арилаагүй байхад дахин зуух тараах, хийн түлш нэвтрүүлэх талаар ярьж эхэлснийг ойлгоход үнэхээр хэцүү. Энэ олон мэдээн дунд ХААИС-ын эрдэмтэд утаагүй түлш үйлдвэрлэж эхэлсэн, 5 цахилгаан станцыг барина гэсэн мэдээ л гэрэл гэгээтэй байв. Улстөрчдийн шахаанаас илүү эрдэмтдийн судалгааг илүүд үзэж ажил хэрэг болгосон бол агаарын бохирдолгүй амьдарч болох байж.

Шинэ мэдээ