Согтуу жолоо барьсан дуучныг саатуулжээ.

access_time 2024-12-20 10:01

Pэппер Rookie буюу У.Мөнхбагана согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр цахим орчинд цацагдсан. Бичлэгт реппер залуу зүй бус үг хэлж согтуу машин жолоодож, “Намайг барьсан замын цагдаад бүх хөрөнгөө өгье” гэсэн. Цагдаагийн байгууллагаас түүнийг саатуулж шалгаж эхэлсэн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол жолооны эрхийг нь 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр сая 700 мянгаас 14 сая хүртэл төгрөгөөр торгоно.Мөн 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 6-3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг аж.

Шинэ мэдээ