Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийг тохижуулжээ.

access_time 2024-12-20 09:56


Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийг иж бүрэн засвар хийжээ. Төвийн хоёрдугаар давхарт байрлах тус тасгийн өрөө бүрт гүйдэг хаалга, хөргөлтийн систем, интернет сүлжээ, 180 градус эргэдэг орны гэрэл, цахилгаан залгуур, дуут дохиолол бүхий утаа мэдрэгчийг суурилуулж, дуу чимээнээс тусгаарлах эмнэлгийн зориулалттай эко хавтангаар ханыг засварласан байна.
Тус тасгийн цэвэр болон бохир усны хэвтээ шугам, цахилгааны бүх төрлийн утас, монтаж тоноглолыг шинэчилж, нийтийн эзэмшлийн талбай буюу коридорт эрчим хүчний хэмнэлт бүхий дөрвөн шатлалт гэрлийн унтраалга, галын дохиоллын систем, аваарын гарц зэргийг хийсэн аж.

Шинэ мэдээ