Докторын зэрэг цалин, тэтгэврийн нэмэгдэл болох ёсгүй

access_time 2024-12-19 11:00

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүгчид зэрэг дэв олгох тухай асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг төрийн албаныханд докторын зэргийг цалингийн нэмэгдэл болгон ашиглаж байгааг зогсоох ёстойг мэдэгдлээ. Энэ заалтын хүрээнд олон хуурамч докторууд бий болж цалингийн 20 хувийн нэмэгдэл аван , тэтгэвэрээ өндөр тогтоолгож нийгмийн даатгалын санд хохирол учруулдаг байна. Төрийн бүх шатанд энэ заалт хэрэгждэг аж. Докторын зэрэг албан тушаалд томилогдох шалгуур болохоос цалин, тэтгэврийн нэмэгдэл болох ёсгүй энэ үеэр онцолжээ.

Шинэ мэдээ