Э.Болормаа: Экспортын орлого өндөр байхад иргэд хэрэглээгээ зээлээр нөхөж байна.

access_time 2026-09-09 10:07

Монгол улсын экспортын орлого өндөр байна. Гэтэл өрхийн орлого дайны үеийн хэмжээнд хүртэл буурсан байхад төсвийг тэлж, гадаад зээлийг 1 их наядаар нэмэгдүүлсэн байна. Айл өрхүүд бүсээ чангалж, иргэдээ хэрэглээгээ зээлээр нөхөж, сургалтын төлбөр, хэрэглээний зээл ч төлж хүчрэхгүй хэмжээнд хүрээд байна. Зарим төсөл хөтөлбөрөө зогсоож инфляцаа барихгүй бол дараа жилүүдэд төсөв хүндэрнэ гэдгийг УИХ-ын гишүүн Э.Болормаа АБГББХ-ны хурлын үеэр онцолсон байна. Хариуд нь Сангийн яам нийслэлд өнгөрсөн жил хэрэгжих төсөл хөтөлбөрүүд хүлээгдсэн. Орон нутгийн чанартай ажлуудыг хэрэгжүүлэх, стратегийн нөөц бүрдүүлэхэд дээрх төсвийг зарцуулна гэдгийг онцолсон. Харин зарим гишүүд яамдаа цөөлж, төсвөө хэмнэ гэсэн шаардлага тавив. Нэгэнт амласан учраас багш эмч нарын цалинг нэмэхээс өөр аргагүй гэдгийг Сангийн яамнаас учирлаж сууна. Төсвийн хэлэлцүүлэг ширүүхэн эхэлж байна.

Шинэ мэдээ