Уст цэгүүдээс дээж авахад 71,4% нь стандартын шаардлага хангаагүй гэсэн судалгаа гарчээ

access_time 2026-09-09 10:05

Дэлхийн улс орнуудад 6 тэрбум гаруй хүн цөлжилтийн улмаас эх орноосоо дүрвэхэд хүрсэн. Хятадад давслаг цөлжилттэй бүсэд ногоо тарьж ургуулсан шиг ногоон байгууламжийг нэмэгдүүлэхгүй бол аль ч орон гэнэт олон иргэд дүрвэн ирж болзошгүй нөхцөл байдал ирээдүйд үүснэ. Тиймээс цөлжилтөөс сэргийлэхийн тулд усыг хайрлан хамгаалах хэрэгтэйг байгаль орчны салбарынхан онцолсон. Гэтэл 3475 уст цэгээс дээж авч шинжлэхэд 71,4% нь стандартын шаардлага хангаагүй гэсэн судалгаа гарсан байна. Тиймээс усны чанар, стандартад анхаарч байгалиа хайрлахгүй бол иргэдийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал алдагдаж болзошгүй байгаа юм. .

Шинэ мэдээ