Хоёр өнцөг:Оюу толгойн ногдол ашгийг бүтээн байгуулалтад зарцуулна, зарцуулахгүй

access_time 2026-09-07 10:08

Төсвийн тодотголыг 40 их наядаар тооцоолон Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Энэ тоонд Оюу толгойн ногдол ашиг туссан. Оюу толгойн ногдол ашгийг бүтээн байгуулалтад зарцуулна гэж мэдэгдсэн юм. Харин олон нийт Таван толгойн ногдол ашгийг төмөр замд зарцуулсан. Одоо өгөхгүй гэж эсэргүүцснээр иргэн бүрийн дансанд 800 гаруй мянган төгрөг байршуулж үлдсэн мөнгийг төмөр зам,эрчим хүч, дулааны шугамын бүтээн байгуулалтад зарцуулах хувилбар яригдсан. Гэсэн ч газрын баялагийн сангийн мөнгө иргэдэд хүрэх учиртай. Бүтээн байгуулалтад зарцуулах ёсгүй гэсэн хэлэлцүүлэг нийгэмд өрнөсөөр байна. Одоогоор нэгдсэн шийдэлд хүрээгүй байна

Шинэ мэдээ