Тээвэрчид Тавантолгой -Ханги-Мандал чиглэлийн авто замыг засаж, төлбөрийг бууруулахыг хүсчээ

access_time 2026-09-07 10:02

Тавантолгой -Ханги-Мандал чиглэлийн авто зам маш их эвдрэлтэй, машины эд анги эвдэж байгаа хэрнээ нэг рейст 1,2 сая төгрөгийн авто замын төлбөр төлж байна. Тиймээс замыг яаралтай засаж, төлбөрийг бууруулах шаардлагатай гэсэн хүсэлтийг тээвэрчид ЗТЯ-нд тавьсан байна. Хүсэлтийг судлаад авто зам засварын ажлыг эхлүүлж, төлбөрийг бууруулах асуудлыг судалж үзнэ гэдгээ яамнаас мэдэгдсэн. Тус замаар зорчдог 500 тээврийн хэрэгсэл төсөвт сард 18 тэрбум орчим төгрөг төвлөрүүлдэг байна.

Шинэ мэдээ