Эрэлтийг тооцоолж орон сууцанд хамрагдах иргэдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай

access_time 2026-09-07 10:01

Энэ жил 16 мянган өрх орон сууцтай болно. Нийт 14 мянган айл ипотекийн 6 хувийн зээлээр, 2 мянган айл түрээслээд өмчлөх нөхцлөөр шинэ орон сууцанд орно. Төрийн барьж байгаа 4 мянган орон сууцны урьдчилгаа төлбөрийг 30 хувь биш, 15 хувь болгож, босгыг хоёр дахин намсгана гэж төрөөс амласан. Харин иргэд орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн хүсэлт их байна. Эрэлтийг тооцоолж иргэдийн орон сууцанд хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг хэлж байгаа юм.

Шинэ мэдээ