700 сурагч хаана хичээллэх вэ?

access_time 2026-08-27 10:37

Монте Роза сургууль нийт 700 сурагчтай. Жил бүр нэг тэрбум гаруй төгрөгөөр сургуулийн байр түрээсэлж байсан. Гэтэл түрээслэгч Наран трейд компани хичээлийн жил эхлэхэд хэдхэн хоног дутуу байхад байрнаасаа гаргаж сандал ширээг нь зөөжээ. Сургуулийн удирдлагууд түрээсийн гэрээг 15 жилээр хийсэн байсан. Гэрээ дуусаагүй байсан, түрээсээ гэнэт нэмсэн гэдгийг хэлж шүүхэд хандсан байна. Эцэг эхчүүд анги танхим байхгүй бол сурагчдын хичээлийн хоцрогдол үүснэ гэдгийг мэдээлж байгаа юм.

Шинэ мэдээ