Бусдаас дайвар ачаа авахгүй, бусдад хувийн мэдээлэл, бичиг баримтаа өгч ашиглуулахгүй байхыг анхааруулж байна.

access_time 2026-08-25 10:33

Станбул–Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Монгол Улсын иргэн 1004.88 грамм метамфетаминыг дагалдах ачаандаа нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Гаалийн хяналт, шалгалтын явцад уг үйлдлийг илрүүлж тагнуулын байгууллагад шилжүүллээ. Иргэд та гадаад улс оронд зорчихдоо бусдаас дайвар ачаа авахгүй байх, бусдад хувийн мэдээлэл, бичиг баримтаа өгч ашиглуулахгүй байхыг ГЕГ-аас анхаарууллаа.

Шинэ мэдээ