7,6 тэрбум ам долларын 310 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санал ирсэн байна

access_time 2026-08-19 10:48

Монгол улсад болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй СОР17 бага хурлын үеэр нийт 7,6 тэрбум ам долларын 310 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санал ирсэн байна. Оролцогсод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн үр дүн, хэрэгжилтэд анхаарах шаардлагатайг хэлжээ. Африкийн улс орнууд бэлчээрийн доройтол, Индонези, Энэтхэг хөрсний гулгалт, цөлжилт, Саудын Араб уур амьсгалын өөрчлөлтөд анхаарах шаардлагатай байгаагаа танилцууллаа. Харин Невис улсын төлөөлөл бороо орохгүй байгаа учир ус хэрэгтэй байгаагаа онцолсон байна. Монгол улс ногоон дата төв байгуулах, цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эко төсөл хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулжээ.

Шинэ мэдээ