Улаанбаатар хотын ундны усны ундарга дээр баригдсан түр байгууламжуудыг буулгана

access_time 2026-08-19 10:45

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд НҮБ-ын СОР17 бага хурлын Ногоон эко бүс байгуулагдсан. Энэхүү ногоон бүсэд иргэд ирж нээлттэй мэдээлэл авах боломжтой. Хурал дууссаны дараа Улаанбаатар хотын ундны усны ундарга дээр баригдсан түр байгууламжуудыг буулгах бөгөөд шинээр тавьсан явган хүний зам, дугуйн зам, 250 хүний багтаамжтай 2 гэр, дэд бүтэц, ногоон байгууламж үлдэх юм. Дээрх хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэж авна. Хурлын үйл ажиллагаатай 23 мянган иргэн танилцана гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Гадаад дотоодын 700 гаруй сэтгүүлч хурлын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх юм. Нийт 57 хотын удирдлагууд бага хуралд оролцож хотуудад тулгамдаж буй асуудлуудаа ярилцана.

Шинэ мэдээ