Шөнийн цагаар ШТС-уудад шалгалт хийж байна.

access_time 2026-08-18 13:08

Улаанбаатар хотод хоногт 2000-3000 тонн АИ92 шатахуун бууж байна. Гэвч нэр бүхий шатахуун түгээх станцууд гэрээт байгууллагуудад болон зөвхөн талоноор үйлчилнэ гэх хязгаарлалт хийсэн. Тиймээс шуурхай штабын ажилтнууд шөнийн цагаар ШТС-уудад шалгалт хийж байгаа аж. Шатахууны түгээлтийг тасалдуулбал тусгай зөвшөөрлийг нь цуцална гэдгийг ШТС-уудад сануулж 24 цагаар үйл ажиллагаа явуулах, боломжит бүх хошуугаараа шатахууныг олгох, гэрээт байгууллага, талоноор олгоно гэсэн хязгаарлалтууд хийхгүй байхыг анхааруулсан байна.

Шинэ мэдээ