Анхны агаарт салхин эрчим хүч үйлдвэрлэх систем

access_time 2026-08-06 10:45

Салхины эрчим хүч дахин сэргэж байна. Хятадын хөгжлийн төслийн хүрээнд аварга том хөвөгч турбины туршилтын загваруудыг бүтээжээ. Гелиэр дүүргэсэн аэростатууд нь цахилгааныг уяагаар дамжуулан газарт илгээдэг юм. Агаарт хэдэн мянган футын өндөрт хөвж чаддаг. Уламжлалт салхин турбинуудын оронд зөөврийн, бага хувилбарыг хэрэглэгчдэд санал болгосон байна. Хамгийн сүүлийн үеийн загвар болох SAWES Type S2000 нь мегаватт ангиллын анхны агаарт салхин эрчим хүч үйлдвэрлэх систем гэж компаниас танилцуулжээ. Сычуань мужийн Ибинь хотод 2000 метр өндөрт хөвж, цахилгаан сүлжээнд амжилттай холбогдсон. Туршилтын үеэр турбин нь 385 киловатт цаг цахилгаан үйлдвэрлэсэн. Энэ нь айл өрхийг ойролцоогоор 13 хоногийн турш цахилгаанаар хангах юм.S2000 нь 60 метр урт, 40 метр өндөр, 3 мегаваттын хүчин чадалтай 12 турбинтай юм. /Том Пэйж/

Шинэ мэдээ