О.Номинчимэг:Тамхины хяналтын тухай хуулийг намар эцэслэн батална

access_time 2026-07-23 08:52

УИХ-ын гишүүн О.Номинчимэгээс Тамхины хяналтын тухай хуулиар тодруулга авлаа. Тамхины хяналтын тухай хуулийг намрын чуулганаар эцэслэн батлахаар болсон байна.О.Номичимэг: Тамхины хяналтын тухай хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэн батлахад бэлэн боллоо. Энэ хууль хүүхэд өсвөр үеийг тамхидалтаас урьдчилан сэргийлэх үндсэн зорилготой.Тамхины төрлийн хортой бүтээгдэхүүнүүд хуулийн зохицуулалтгүй явж ирсэн. Хуулийн зохицуулалтад оруулахыг зорьсон. Нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад татварын бодлого маш чухал байдаг. Эдийн засгийн аргаар буюу татварын бодлогоор хэрэглээг бууруулахыг зорьсон. Ажлын хэсэг ажиллаад тодорхой саналуудыг гаргасан. Хаврын чуулганаар энэ хуулийг батлуулах ёстой байсан. УИХ-ын дэгийн тухай хуулийн тайлбарын зөрүүтэй байдлаас үүдээд намрын чуулганаар энэ хуулийг батлахаар болсон гэдгийг онцоллоо.

Шинэ мэдээ