Төлбөрийг урьдчилж шилжүүлсэн тохиолдолд постоор гарах төлбөр 30% хямдарна

access_time 2026-07-23 08:48

Ирэх наймдугаар сарын 1-нээс постоор гарах бүрт суудлын автомашин 5000 төгрөг, ачааны автомашин 20,000 төгрөг төлнө. Энэ мөнгийг авто замын санд төвлөрүүлэн замын засвар, арчлалт үйлчилгээг хийнэ.Зарцуулалтын тайланг олон нийтэд ил тод мэдээлнэ. Олон удаа постоор нэвтэрдэг машин гэрээ хийж, мөнгийг урьдчилж шилжүүлсэн тохиолдолд төлбөр 30% хямдарна. Нийт 33 цэгээр бэлэн бусаар төлбөрийг хураан авна. Постоор байнга машинтайгаа гарч гэр, ажил руугаа явдаг сум, дүүрэг, орон нутгийн иргэдийг цагаан жагсаалтад оруулна ЗТХЯ-аас мэдээлжээ.

Шинэ мэдээ