33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

access_time 2026-07-22 10:33

Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч гарч явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн 33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргасан байна. Тухай иргэдийг ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан учир Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ.Зөрчлийг төрлөөр нь авч үзвэл, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх зөрчил 46.1 хувь, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй зөрчил 41.3 хувийг тус тус эзэлж байна.

Шинэ мэдээ