Шагналыг судалгаатай олгоё
Жил бүрийн улсын баяр наадмын өмнө шагналын хур буудаг. Энэ жил ч адилхан шагналын бороо орлоо.Энэ сайхан мэдээнд төр түмнийхээ төлөө олон жил хөдөлмөрлөсөн ахмадууд багтсангүй. Тэдний шагналыг хэн ч хөөцөлдөж явдаггүй, хөөцөлдөх хүнгүйгээс тэр. Үе үеийн ЕТГ-ын ажилтнууд шагналын хэдэн мянган материал дотроо өндөр настай ахмадууд хэд байна. Хэд нь байгууллага нь тодорхойлсноос хойш шагналаа авалгүй удсан,хэд нь нүдээ чилтэл хүлээгээд нас барсныг огт мэдэхгүй. Хугацаа нь хэтэрсэн хэдэн иргэд байсныг мэдэхийг ч хүсэхгүй. Мэдэх ч үгүй. Тэдний хувьд Ерөнхийлөгч шийднэ. Бид мэдэхгүй гэсэн ганцхан үгээр ам таглана.Өмнө нь худлаа үнэн болов цахимаар шүүж өгдөг байсан бол одоо бүр шүүж өгөхөө ч больсон. Тиймээс байнга маргаан гарч байна. Нам дагасан, цүнх барьсан 40-50 насны залуус төрийн шагнал авахад арай эртэднэ.Түрүүлж авлаа гээд түмэнд гайхуулах зүйл хийсэн нь ховор. Тэдний хувьд хэлэх үгтэй, хийсэн бүтээснээ ам бардам хэлэх 70-80 насанд хүрээгүй. Шагнал хүртэх ёстой хүндээ хүндтэй эд . Хүртэх ёсгүй хүнд байгаа оноогүй энгэрийн тэмдэг төдий зүйл. Залуус ахмадуудтай уралдаж шагнал авах гэж зүтгэх бол үнэндээ инээдтэй. Нэгэнт шагнал өгөхөөр шийдсэн бол түрүүлж зарлаад шагналын эзнээ түмний хэлний амны бай болгох ч хэрэггүй. Авсан нэгнийг ч ард нийтээрээ хараах хэрэггүй. Авсан бол авсан өгсөн бол өгсөн тэгээд л дуусдаг байг. Арай хүн чанартай залуус нь ахмадуудын өмнө орж шагнал авахаасаа ичээд очдог ч үгүй.Шагналын материалаа хороо, дүүрэг, нийслэл, төрийн түвшинд судлаад эрэмбэ дарааллаар нь эхлээд олон жил хүнд хүчир ажил хийсэн ахмадууддаа эхлээд олгодог болчихвол маргаан мэтгэлцээн гарахгүй.Ядаж байхад улстөрчид нь инээд алдаад шагнуулах юм. Улстөрчдөд шагналаас авахаас ч илүү албан тушаалын зангараг уг нь бий. Даанч шагналд дуртай болохоор өөрсдийгөө шагнадаг, араас нь хөөцөлдсөөр шагнуулдаг нь үнэн. Дараа нь сонгуулийн үеэр санал өгөх иргэдээ тойлдог хэрэгслийг шагнал болгодог нь харамсалтай. Тиймээс шагналыг судалгаатай олгоё. Иргэд иргэний үнэмлэхний дугаараа бичээд өөрийнхөө нэрийн хэдэд байгааг хардаг ганц шударга, хэвийн ажилладаг системтэй болгох хэрэгтэй. Хэдэн ахмадууд алийн болгон утсаа авдаггүй ЕТГ-ын ажилтнуудыг царайчлах вэ дээ. Цахим засаглалынхан түмний маргаад байгаа асуудалд анхаарал хандуулаад шагналыг шилэн болгочихвол хэн хэндээ амар байхсан. Дарга нарын шидсэн цаасаар дандаа асуудлыг шийддэг байж болохгүй. Ахмадуудын өдөр ахмадууддаа л шагнал өгдөг болъё. Энэ өдөр бусад нь барьцаад, хөөцөлдөөд ч хэрэггүй.Шагнал нэртэй уралдаан өрнөсөн шогийн драм ч болж байна даа.
Шинэ мэдээ
-
Кремль ирэх сард гурван талт энхийн хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд бэлэн
2026-10-26
-
Төрийн байгууллагууд өндөр түрээс төлж байр түрээслэхийг хориглоно.
2026-10-26
-
Шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлнэ
2026-10-26
-
Ерөнхийлөгчийн сонгуулийн далд марафон
2026-10-26
-
Сонгууль болгоны өмнөх шагналын хур
2026-10-26
-
Финланд улс Украинд 300 сая еврогийн тусламж үзүүлжээ
2026-10-26
-
Баруун эргийн хорооллыг нураав
2026-10-26
-
Аляска мужийн Сенатын сонгуулийн дүнг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ
2026-10-26
-
Л.Гантөмөр: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох тогтоолын төсөл боловсруулна
2026-10-23
-
Трампын импичмент
2026-10-23
-
Улсын сургууль цэцэрлэгийн барилгыг 3-4 жил он дамжуулж төсвийг нь нэмж барьж байна
2026-10-23
-
ТӨХК-ийн захирал байгууллагаа ашигтай ажиллуулсан бол үр дүнгийн урамшуулал олгоно.
2026-10-23
-
Суурьшлийн бүсэд баавгай орж ирсэн 810 гаруй дуудлага бүртгэгджээ
2026-10-23
-
Бразилид жин хасах эмийн хар зах зээл цэцэглэн хөгжиж байна.
2026-10-23
-
Их Британийн зэрлэг амьтны хүрээлэнд барны хашаа руу орсон эрэгтэй амиа алджээ
2026-10-23
-
Хөдөлгөөнтэй ажил эрүүл мэндэд нэн сайн
2026-10-23
-
Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн хүүд шалгалт хийж өндөр байгааг тогтоожээ
2026-10-22
-
Солонго 1,2 орон сууцны түрээслэх үнийг 700 мянган төгрөгөөр тогтоожээ
2026-10-22
-
Орон сууцны барилгын ажил 50%-хүрээгүй бол захиалга авахыг хориглоно
2026-10-22
-
ОНТРЭ компанийн сайн дураар шилжүүлсэн мөнгийг оны өмнө татварын өрөнд суутгана
2026-10-22
-
Бразилын сонгууль хоёр дахь шат руу шилжлээ
2026-10-22
-
Кэти Закариаг дахин зочлохыг урьжээ
2026-10-22
-
Нетаньяхугийн анхааруулга
2026-10-22
-
Qantas компанийн онгоцыг ашиглалтаас түр гаргажээ
2026-10-21
-
О.Батнайрамдал: Монгол улсын хүртэх ногдол ашиг 6 их наяд хүрэх боломжтой.
2026-10-21
-
Трамп: АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргасан
2026-10-21
-
Тусгаар тогтнох талаар дахин бүх нийтийн санал асуулга явуулна.
2026-10-21
-
Загварын салбарынханд Энэтхэгийг сурталчилна
2026-10-21
-
Зээлийн эргэн төлөлт иргэдийн нуруун дээр ирэх ёсгүй
2026-10-21
-
100 квт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнууудыг шинэчилжэ
2026-10-21




