Инженерийн шийдлийн талаар харилцан зөвшилцөөгүйгээс аж ахуйн нэгжүүд торгууль төлж байна.

access_time 2026-07-09 10:32

Улаанбаатарт шөнөжин орсон борооны улмаас нийслэлийн ихэнхи хэсэгт үер бууж барилгуудын нэг давхар усанд автан үер ус тогтдоггүй газрууд үерт автсан. Тиймээс үерийн усыг соруулж, цэвэрлэх ажлууд хийгдэж байна. ГУББГ-аас 84-р сургууль, Хүннү 2222, Нарны гүүр орчимд ус тогтдоггүй байсан. Сая орсон борооны улмаас ус ихээр тогтож иргэд зорчиход хүндрэл үүссэн.Шалтгааныг шалгаж үзэхэд иргэд, байгууллага аж ахуйн нэгжүүд барилга барих, шугам татахдаа ус зайлуулах шугам хоолойг хаасны улмаас ус тостсоныг тогтоосон. Аж ахуйн нэгжүүд ямар нэгэн ажил хийх бол инженерийн шийдлийн талаар харилцан зөвшилцөх хэрэгтэй. Бид боломжоор нь асуудлыг шийдвэрлэнэ. Урьдчилж мэдэгдэлгүй хийсэн ажлаас болж байгууллагууд олон сая төгрөгийн өрөнд орж, олон нийтэд хүндрэл учруулж байна Хамгийн сүүлд аж ахуйн нэгж ус зайлуулах шугам хааснаас болж 37 сая төгрөгийн торгууль төлсөн. Шүүхийн маргаан үүссэн тохиолдолд цаг алддаг, ажил саатдаг гэдгийг сануулсан байна.

Шинэ мэдээ