МҮЭХ: Эрчим хүчний салбарынхан ажил хаяхгүй

access_time 2026-07-02 08:34

МҮЭХ-ны ЭХГУУХ-ноос эрчим хүчний салбарынхан ажил хаяхгүй гэдгийг мэдэгдлээ. Холбооноос эрчим хүчний салбарын бага цалинтай ажилтнуудад 15-20%, олон жил ажилласан, захиргааны ажилтнуудын цалинг 5% нэмнэ. МҮЭХ, Засгийн газрын хэлэлцээрийн үр дүнд эрчим хүчний салбарын ажилтнуудын шаардсан цалингийн 30%-ийн нэмэгдлийг хоёроос гурван шатлалаар хувааж нэмэхээр болсон.Ажил хаясан ажилтнуудын цалинг нөхөж олгох заалт Хөдөлмөрийн хуульд байхгүй. Тиймээс ажилтнуудын эрх ашгийг хамгаалах үүднээс нэгдсэн шийдэлд хүрсэн гэдгийг хэлсэн. Эрчим хүчний байгууллагын санхүүгийн ажилтан ажилчдын цалинг хугацаанд нь олгож чадахгүй арилжааны банкнаас хүүтэй зээл авч тавьж байна. Энэ нөхцөлд нэмэгдлийг шууд олгох боломжгүй. Хувааж нэмэхээс өөр аргагүй гэдгийг учирласан. Харин ЭХ-ний байгууллагын ҮЭ, МҮЭХ-ны шийдвэртэй санал санал нэгдэхгүй гэсэн байна.

Шинэ мэдээ